Moil Med

Өрөөний сонголтууд

Сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт технологид суурилсан эмчилгээ, үйлчилгээг MNS болон олон улсын стандартын дагуу нэвтрүүлж, дээд зэрэглэлийн сувиллын үйлчилгээг танд хүргэхийг зорьж байна. Мойл Мед сувилал 4 төрлийн нийт 56 өрөөтэй.

COUPLE DELUXE ROOM

Хосын люкс өрөө

Зөөлөн, дулаан интерьертэй, нэг том ортой хагас люкс өрөө. Хосоороо болон ганцаараа амрахад тохиромжтой. Том цонхоор өглөө, оройн нар тусч, тагтнаасаа Тэрэлжийн байгалийг харж амарна.

Зочин
1–2 зочин
Талбай
17–25 м²
Ор
1 том ор
Харагдац
Тэрэлжийн байгаль
  • Өглөөний цай

DELUXE SUITE ROOM

Бүтэн люкс өрөө

Орчин үеийн интерьертэй, тусдаа хоёр ор, тохилог зочны хэсэгтэй бүтэн люкс өрөө. Гэр бүл, найз нөхөдтэйгөө тухлан амрахад тохиромжтой. Хувийн тагтнаасаа Тэрэлжийн уудам байгалийг харж, цэвэр агаарт амарна.

Зочин
2 зочин
Талбай
25–45 м²
Ор
2 тусдаа ор
Харагдац
Уул, тал, нар
  • Өглөөний цай

FAMILY SUITE ROOM

Гэр бүлийн бүтэн люкс өрөө

Тусдаа тасалгаатай, 3–4 ортой гэр бүлийн өрөө. Хувийн гал тогоо, зочны хэсэг, тагттай тул гэр бүлээрээ нам гүм орчинд амарч, хамтдаа цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой.

Зочин
3–4 зочин
Ор
3–4 ор
  • Өглөөний цай