Moil Med
Moil Med

Бидний тухай

Мойл Мед сувилал нь уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн сэргээн засах эмчилгээг нэг дор нэгтгэсэн эрүүл мэндийн төв юм. Эмчийн хяналтан дор хүн бүрд тохирсон эмчилгээний хөтөлбөр гаргаж, байгалийн цэвэр орчинд бие, сэтгэлээ амраах боломжийг олгоно.

Эмч, сувилагч нар маань таныг ирсэн өдрөөс гарах хүртэл хажууд тань байж, эмчилгээ, хоол, амралтын хуваарийг тань хамтдаа хянана.

Философи

Бие, сэтгэл, амьдралын хэмнэл

Монгол оюун санааны хүч, уламжлалт анагаах ухааны өв соёлыг орчин үеийн сэргээн засах арга зүй, дээд зэрэглэлийн зочлох үйлчилгээтэй хослуулан таны бие, сэтгэл, амьдралын хэмнэлийг бид тэнцвэржүүлнэ.

Ирсэн өдрөөсөө эмчийн үзлэгт орж, таны биеийн байдалд тохирсон эмчилгээ, хоол, амралтын хуваарийг эмч тань гаргана. Олон улсын ICD-10 оношийн ангиллаар үйлчилдэг.

Тан эмчилгээний ундааны тавиур
Нүүрний арчилгаа

Хоёр тулгуур

  • Уламжлалт анагаах ухаан

    14 бүлэг · 70+ онош

    • Монгол тан
    • Эмийн ургамал
    • Бариа засал
    • Зүү, төөнө
    • Соруул
    • Дэвтээлэг засал
  • Сэргээн засах эмчилгээ

    76 бүлэг · 100+ онош

    • Гэмтэл согог, үе мөч
    • Тархи мэдрэл
    • Спортын гэмтэл
    • Хүүхдийн сэргээн засах
    • Хавдрын дараах
    • Ахмад настан
Горхи-Тэрэлж

Байршил

Горхи-Тэрэлж

Улаанбаатараас 53 км зайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 6.4 га талбайд байрладаг. Ой мод, уулс хүрээлсэн, агаар цэвэр орчинд эмчилгээ хийлгэж амарна.

Байршлын үзүүлэлт
Зай
53 км
Талбай
6.4 га
Өрөө
56 өрөө, 111 ор
Байгаль
Шилмүүст, навчит ой
Байршил үзэх

Яагаад Мойл Мед

Зөвхөн Мойл Мед сувилалд санал болгох онцлог үйлчилгээ

  • Анхдагч эмчилгээ

    Эрдэмтэдтэй хамтран бүтээсэн Монголын анхны хиймэл рашаан ТАНСАГ5, халуун элсэн эмчилгээ, широдора засал, сэргээн засах хөгжмийн эмчилгээ.

  • Хамгийн ойр байршил

    Улаанбаатараас 53 км, агаарын бохирдолгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт.

  • Эко-ногоон барилга

    Утаагүй хийн түлшний халаалт, саарал усны дахин боловсруулалт, ухаалаг удирдлагын систем.

  • Орчин үеийн технологи

    Роботик хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон олон улсын стандартын эмчилгээний тоног төхөөрөмж.

Хамтрагч байгууллагууд

Эмчилгээний арга барил, эмч нарынхаа ур чадварыг сайжруулахаар Солонгосын уламжлалт анагаах ухааны эмнэлэг, их сургуультай хамтран ажилладаг.

  • Soldam Hospital of Korean Medicine
  • Cheju Halla University
  • GD Academy