Робот технологи
Сэргээн засах эмчилгээнд робот болон ухаалаг төхөөрөмж ашигладаг. Төхөөрөмж эмчилгээ бүрийн явцыг бүртгэдэг тул эмч ахицыг тоогоор харж, ачааллыг танд тааруулан өөрчилнө.

REHA BOARD
Гарын сэргээн засах систем
Цус харвалт, мэдрэлийн өвчний дараа гарын хөдөлгөөн хязгаарлагдсан хүмүүст зориулсан робот систем. Том дэлгэц дээрх тоглоомоор дасгал хийхэд робот хөдөлгөөнийг тань дэмжиж, хүчийг тааруулна.
- Зориулалт
- Гар, мөр
- Горим
- Идэвхтэй, туслалцаатай
- Үнэлгээ
- 4 төрлийн хэмжилт
- Дасгал
- Тоглоом хэлбэрээр

NEOFECT SMART GLOVE
Ухаалаг бээлий
Цус харвалтын дараа гар, хурууны хөдөлгөөнийг сэргээх бээлий. Хиймэл оюун таны хөдөлгөөнийг сурч, дасгалын хүндрэлийг тухай бүрт тааруулдаг.
- Зориулалт
- Гар, хуруу
- Технологи
- Хиймэл оюун
- Дасгал
- Өдөр тутмын үйлдэл
- Хяналт
- Явцыг тоогоор

I BALANCE S
Тэнцвэрийн систем
Тэнцвэрийн чадварыг үнэлж, сайжруулах замаар унахаас сэргийлнэ. Ахмад настан болон өвчтөний биеийн байрлал, хөдөлгөөний зохицлыг сайжруулахад тусална.
- Зориулалт
- Тэнцвэр, байрлал
- Үнэлгээ
- 8 чиглэлд
- Дасгал
- 6 төрлийн хөтөлбөр
- Хэмжилт
- 4 мэдрэгчтэй
