Moil Med

Сэргээн засахУламжлалт анагаах ухаан

Moil Med

Мойл Мед сувилал нь уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн сэргээн засах эмчилгээг нэг дээвэр дор нэгтгэсэн эрүүл мэндийн төв юм. Олон улсын ICD-10 оношийн ангиллаар үйлчилж, эмчийн хяналтан дор хувь хүн бүрд тохирсон эмчилгээний хөтөлбөр боловсруулна.

Мойл Мед сувилал нь цэвэр агаарт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт, Улаанбаатараас ердөө 53 км-т оршдог.

Дэлгэрэнгүй
Горхи-Тэрэлжийн байгаль, Мэлхий хад

Эмчилгээ

Сэргээн засах, уламжлалт анагаах ухаан, эмт рашаан, физик эмчилгээ, эмнэлзүйн хоол, wellness — нэг дор.

MoilMed brand philosophy

Монгол оюун санааны хүч, уламжлалт анагаах ухааны өв соёлыг орчин үеийн сэргээн засах арга зүй, дээд зэрэглэлийн зочлох үйлчилгээтэй хослуулан таны бие, сэтгэл, амьдралын хэмнэлийг бид тэнцвэржүүлнэ.

Бидний тухай
Тан эмчилгээний ундааны тавиур
Нүүрний арчилгаа

Эко-ногоон технологи

Байгаль орчинд ээлтэй эко-ногоон барилга байгууламж

Мойл Мед сувиллын барилгын цогцолбор
Хийн түлшний халаалтын систем
Саарал усны дахин боловсруулалт

Хамтрагч байгууллагууд

Эмчилгээний арга барил, эмч нарынхаа ур чадварыг сайжруулахаар Солонгосын уламжлалт анагаах ухааны эмнэлэг, их сургуультай хамтран ажилладаг.

  • Soldam Hospital of Korean Medicine
  • Cheju Halla University
  • GD Academy

Зочдын сэтгэгдэл

Б. Сарангэрэл

«Нуруу өвдөөд удаж байсан болохоор 5 хоногийн багцаар ирсэн. Эмч эхний өдөр нарийн үзээд эмчилгээг минь надад тааруулж өгсөн. Гэртээ харихдаа бөхийхөд хүртэл амар болчихсон байсан.»

Д. Батбаяр

«Ээжийгээ дагуулаад 3 хоногоор ирсэн. Ажилтнууд нь эелдэг, хоол нь амттай, өрөө нь цэвэрхэн. Ээж маань шөнөдөө сайн унтдаг болсон гээд дахиад явъя гэж байгаа.»

Эмчилгээний багц

Хоргүйжүүлэх

Хоргүйжүүлэх

  • Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ
  • Нируха засал
  • Халуун элсэн засал
  • 5 шимт эрдэст рашаан
Дэлгэрэнгүй

3 / 5

Робот технологид суурилсан эмчилгээ

Харвалт, нугасны гэмтэл, үе мөчний хагалгааны дараа хөдөлгөөнөө сэргээхэд зөв хэлбэрээр олон дахин давтсан дасгал хамгийн чухал. Роботон төхөөрөмж өвчтөний алхах, гар хөл хөдөлгөх үйлдлийг дэмжиж, өөрөө хийж чадахгүй байгаа хөдөлгөөнийг нь зөв замаар давтуулдаг.

Төхөөрөмж эмчилгээ бүрийн явцыг бүртгэдэг тул эмч ахицыг тоогоор харж, ачааллыг өвчтөн бүрт тааруулан өөрчилнө.

Дэлгэрэнгүй
Роботон алхалтын төхөөрөмж

Эмчилгээний хоол

Хоол зүйчийн зөвлөгөөгөөр бэлтгэсэн эмчилгээний хоолоор өдөрт 3 удаа үйлчилнэ. Хоол үйлдвэрлэл HACCP стандартын дагуу явагдана.

Дэлгэрэнгүй
Эмчилгээний хоол

Яагаад Мойл Мед

Зөвхөн Мойл Мед сувилалд санал болгох онцлог үйлчилгээ

  • Анхдагч эмчилгээ

    Эрдэмтэдтэй хамтран бүтээсэн Монголын анхны хиймэл рашаан ТАНСАГ5, халуун элсэн эмчилгээ, широдора засал, сэргээн засах хөгжмийн эмчилгээ.

  • Хамгийн ойр байршил

    Улаанбаатараас 53 км, агаарын бохирдолгүй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт.

  • Эко-ногоон барилга

    Утаагүй хийн түлшний халаалт, саарал усны дахин боловсруулалт, ухаалаг удирдлагын систем.

  • Орчин үеийн технологи

    Роботик хөдөлгөөн засал, хөдөлмөр засал болон олон улсын стандартын эмчилгээний тоног төхөөрөмж.