Зөвлөгөө
Рашаан эмчилгээний давуу тал, хэнд тохиромжтой вэ

Рашаан эмчилгээ нь эрдэс бодис агуулсан байгалийн усаар биеийг сэргээх уламжлалт арга юм. Мойл Мед сувилалд 5 шимт эрдэст рашаан, шар сүү, ясны шөлтэй банныг эмчилгээний хөтөлбөрт тань тохируулан хийнэ.
Хэнд тохиромжтой вэ
Үе мөчний өвдөлт, булчингийн ядаргаа, мэдрэлийн ачаалалтай хүмүүст рашаан эмчилгээг түлхүү зөвлөдөг. Харин зүрх судасны зарим өвчтэй болон жирэмсэн үед эмчийн зөвлөгөөгүйгээр хийлгэж болохгүй.
Хэрхэн хийгддэг вэ
Ирсэн өдрөө эмчийн үзлэгт орсны дараа эмч тань рашааны төрөл, хэдэн удаа хийлгэхийг тогтооно. Эмчилгээний цагийг ресепшнээс товлож өгнө.



